x

Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг хэлэлцсэн Шуурхай штабын VII хуралдаан боллоо

Шуурхай штабын VII хуралдаан энэ сарын 15-нд болж, нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар хэлэлцлээ.

Хотын дэд бүтцийн томоохон төслүүд

Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс зам зэрэг дэд бүтцийн төслүүдийг танилцууллаа. Тэдгээрийн нэг болох Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж, хотын төвөөр дамжин Сэлбэ голын дагуу хотын хойд болон урд хэсгийг холбох зорилготой. Энэ зам нь Туулын хурдны зам, Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндий болон Хүннү дагуул хоттой холбогдох гарц болохоор төлөвлөгджээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү төслийн талаар танилцуулж, түүнийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажлуудтай уялдуулах шаардлагатайг онцоллоо. Хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэдэг судалгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж, бүх талын тооцоог сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Ногоон бүсийн гэр хорооллын дулаалга, агаарын бохирдлыг бууруулах асуудал

Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байгаа бөгөөд эдгээрийн дулаан алдагдлыг бууруулснаар халаалтын зардлыг 2-3 дахин багасгах боломжтой гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээлэв. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13-р хорооны иргэн Б.Төгсжаргалынд зочилж, тэдний хийн түлшний зуух суурилуулсан туршлагатай танилцав. Одоогоор тус дүүргийн 30 гаруй айл ийм зуухтай болжээ. Нийслэлийн удирдлагууд бусад дүүрэгт зорилтот бүлгийн айл өрхийг хийн түлшний хэрэглээнд үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан.

Ерөнхий сайд "дулаан гэр"-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах хэрэгтэй гэж онцоллоо.

Тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө

Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг уялдаа холбоотой, шуурхай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болголоо. Тэрбээр агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах ажлуудыг энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатайг анхааруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 7 цаг 24 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 7 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 7 цаг 25 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 27 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 27 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 7 цаг 28 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 7 цаг 29 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 7 цаг 30 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 7 цаг 31 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 7 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 7 цаг 32 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 11 цаг 15 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 11 цаг 16 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 11 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 11 цаг 19 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 11 цаг 24 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 11 цаг 25 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 11 цаг 27 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 11 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 11 цаг 38 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top