Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрчүүд байна. 2024 онд төрсөн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв. Эрчүүдийн дундаж наслалт 67, хамгийн өндөр настай нь 105 байна.
Цэргийн алба хаасан байдлын хувьд:
- 18-29 нас: 14.1%
- 30-39 нас: 41.0%
- 40-49 нас: 62.1%
- 50-59 нас: 81.1%
- 60-аас дээш нас: 88.0%
Хамгийн түгээмэл нэрсэд Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн багтсан бол хамгийн урт нэрсийн дунд Менжмайнбаярпүрэвсайхантулгасүхгомб, Лимбэнэгшимчимэгцогбадралбадамзанравжаа зэрэг бичигджээ.
Хөдөлмөр эрхлэлт, боловсролын байдал
Боловсролын түвшинд эрчүүдийн эзлэх хувь:
- СӨБ: 51%
- ЕБС: 50%
- Техник, мэргэжлийн боловсрол: 65%
- Их, дээд боловсрол: 39%
Хөдөлмөрийн насны эрчүүдийн 67.4% нь ажил эрхэлж байгаа бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 57.7% нь эрэгтэйчүүд байна. Харин 55.8% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Эрэгтэйчүүдийн голлон ажилладаг салбарууд:
- Уул уурхай, олборлолт: 88.9%
- Барилга: 86.0%
- Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа: 84.6%
- Удирдлагын болон шинжилгээ, үзүүлэх үйл ажиллагаа: 80.7%
- Цахилгаан, ус, хий, агааржуулалт: 71.6%
- Газар тариалан, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур: 68.9%
- Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа: 64.9%
- Урлаг, үзвэр, тоглоом наадам: 59.1%
- МАН ай хөдөө аж ахуй: 58.9%
- Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан үйлчилгээ: 57.8%
Монгол эрчүүдийн дундаж цалин 2.8 сая төгрөг байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо