x

Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр багтан ажиллалаа.

Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерскитэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгч нарын хооронд харилцан тохирсон хүнс, хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Талууд сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, ургуулах зэрэг хүнсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, салбарын хамтарсан судалгаа-шинжилгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

Түүнчлэн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, харилцан ашигтай, дутуугаа нөхөх, хамтран хөгжихийг эрхэмлэн ажиллахаа хүлээн зөвшөөрч, хоёр сарын дотор тодорхой ажлын төлөвлөгөө гаргахаар харилцан тохиролцлоо.

Европын Холбоог гишүүн улс орон бүр ээлжлэн даргалдаг тогтолцооны дагуу энэ жил БНПУ даргалж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах гарц, гүүр нь болж, боломжийг бий болгоход дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерски нь хөдөө аж ахуйн эдийн засгийн ухааны доктор, их сургуулийн профессор бөгөөд улсынхаа хөдөө аж ахуйн салбарыг Европын Холбооны худалдаа, эдийн засгийн интеграцчлалд бэлтгэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 2 цаг 49 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 2 цаг 50 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 2 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 52 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 2 цаг 53 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 2 цаг 54 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 2 цаг 54 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 2 цаг 55 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 2 цаг 56 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 2 цаг 57 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 2 цаг 58 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 6 цаг 41 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 6 цаг 42 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 6 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 6 цаг 45 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 6 цаг 49 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 6 цаг 51 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 6 цаг 52 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 7 цаг 2 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 7 цаг 3 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top