Японы Төв банк сүүлийн нэг жилийн хугацаанд бодлогын хүүгээ гурав дахь удаагаа өсгөж, 0.5 хувьд хүргэлээ.
Ингэснээр бодлогын хүүг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүргэсэн нь Төв банк цалин болон үнийн өсөлт үргэлжилнэ хэмээн үзэж байгааг харуулж байна.
Тус банкны бодлого боловсруулагчид баасан гарагт өндөрлөсөн хоёр өдрийн хуралдааны эцэст бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн долоодугаар сард ийм шийдвэр гаргасан юм.
Зарим бодлого боловсруулагч үнэ цалингаас илүү хурдацтай өсөж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ энэ нь дараагийн хуралдаануудын явцад хүүг дахин өсгөхөөс татгалзахад хүргэх шалтгаан болохгүй юм .
Эдийн засгийн идэвхжил, инфляцын талаарх таамаглалууд бодитой байсан тохиолдолд хүүг үргэлжлүүлэн өсгөх болно гэж тус банк мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)