Аргентины эдийн засаг өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар өсөж, урьдчилсан таамаглалыг давснаар сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа тэлснийг пүрэв гарагт танилцуулсан албан ёсны статистик мэдээлэл харуулжээ.
Өмнө нь, Ройтерс агентлагийн судалгаанд хамрагдсан шинжээчид Өмнөд Америкийн энэ улсын эдийн засаг 0.6 хувиар агшина гэж таамаглаж байсан юм.
Либертари үзэлт Ерөнхийлөгч Хавьер Милей инфляцыг бууруулж, тогтворжуулах зорилго бүхий хатуу чанд арга хэмжээнүүдийн үр дүнд Аргентины эдийн засагт эерэг өөрчлөлт гарч магадгүй гэдгийг дээрх тайлан мэдээлэл харуулж байна.
Тайлант хугацааны өмнөх сард 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байсан тус улсын эдийн засаг хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сард 1.4 хувиар өсжээ. INDEC статистикийн агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын өсөлтөд загас агнуурын салбар болон санхүүгийн зуучлалын салбар голлох нөлөө үзүүлсэн байна. Харин барилга, өргөн хэрэглээний барааны худалдааны салбаруудын үзүүлэлт буурчээ.
Үүнээс гадна Аргентины эдийн засгийн идэвхжил 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн нь хоёр дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл (1)