x

Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна.

29 жилийн дараа дахин Хятадын Харбин хотноо зохион байгуулагдах эл наадам нь 34 орны 1500 гаруй тамирчныг оролцуулан 11 спортын 64 төрлөөр өрнөх гэж байна. Оролцогчдын тоо өмнөх наадмуудаас давсан үзүүлэлттэй байгаа нь онцлох үзүүлэлт юм.

Энэ удаагийн наадамд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд болон цанаар авирах зэрэг спортын төрлүүд багтжээ. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн өвлийн наадмын хөтөлбөрт багтаж байгаа нь энэ наадмыг онцгой болгож байна.

Монгол Улсаас 80 тамирчин биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цанын төрлүүдэд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм. Кёрлинг, уран гулгалтын төрлөөр Монголын тамирчид Азийн өвлийн наадамд анх удаа өрсөлдөх гэж буй нь түүхэн үйл явдал болж байна.

Энэхүү наадмыг “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр” уриан дор зохион байгуулж, бэлгэдэл сахиусаар Бинбин болон Нини нэртэй Сибирийн барнуудыг сонгожээ. Наадмын медалийн нүүрэн талд мөсөн зам дээр уран чадвар гарган гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн бол медалийн ар талд Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгаль сийлсэн байна.

Харбин хот нь БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд өвлийн аялал жуулчлал, соёлын үйл ажиллагаагаараа алдартай “Мөсөн хот” хэмээн алдаршжээ. Тус хотод өвөлдөө -20 хэм хүрч хүйтэрдэг бөгөөд дэлхийн хамгийн том цас, мөсний фестивалийг зохион байгуулдаг. Жил бүр уг фестивалийг үзэхээр сая сая жуулчин Харбин хотыг зорьдог байна.

Энэ удаагийн наадам нь зөвхөн спортын төдийгүй Ази тивийн эв нэгдлийг бэлгэдсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 30 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 38 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 38 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 41 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 44 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 50 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 51 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 54 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 57 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 0 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 2 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 4 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 7 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 8 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 9 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 22 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 26 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 38 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 39 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top