x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 20-ны 20 цагаас аравдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2024 оны аравдугаар сарын 22-ноос 2024 оны аравдугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 7 цаг 45 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 7 цаг 47 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 7 цаг 48 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 7 цаг 49 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 7 цаг 49 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 50 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 7 цаг 52 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 7 цаг 52 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Өчигдөр 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Өчигдөр 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Өчигдөр 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Өчигдөр 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Өчигдөр 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Өчигдөр 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Өчигдөр 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Өчигдөр 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Өчигдөр 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top