Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.