x

Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 6-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 2 цаг 17 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 18 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 2 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 2 цаг 21 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 2 цаг 26 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 2 цаг 27 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 2 цаг 29 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 39 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 2 цаг 40 мин Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг хэлэлцсэн Шуурхай штабын VII хуралдаан боллоо 2 цаг 41 мин ИТХ-ын нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд зохион байгуулна 2 цаг 44 мин Монгол эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын байдал 2 цаг 45 мин НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Монгол Улс оролцлоо 2 цаг 49 мин Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо Өчигдөр 12 цаг 25 мин Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Өчигдөр 11 цаг 39 мин Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй Өчигдөр 11 цаг 03 мин Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ Өчигдөр 10 цаг 55 мин “Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 47 мин Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Өчигдөр 10 цаг 42 мин УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top