x

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-4 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

2024 оны 04 сарын 28-наас 2024 оны 05 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байх боловч 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 3 цаг 0 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 3 цаг 1 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 3 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 3 цаг 4 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 3 цаг 9 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 3 цаг 10 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 3 цаг 11 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 3 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 3 цаг 23 мин Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг хэлэлцсэн Шуурхай штабын VII хуралдаан боллоо 3 цаг 24 мин ИТХ-ын нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд зохион байгуулна 3 цаг 27 мин Монгол эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын байдал 3 цаг 28 мин НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Монгол Улс оролцлоо 3 цаг 31 мин Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо Өчигдөр 12 цаг 25 мин Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Өчигдөр 11 цаг 39 мин Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй Өчигдөр 11 цаг 03 мин Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ Өчигдөр 10 цаг 55 мин “Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 47 мин Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Өчигдөр 10 цаг 42 мин УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна Өчигдөр 10 цаг 36 мин
iИх уншсан
Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top