x

22-нд баруун, 23-нд зүүн, төвийн нутгаар цасан шуургатай. Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилнэ үү

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: 

-Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.

21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.

23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.

24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно.

25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу. 23, 24-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө -5...-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна.

Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутаг бүхэлдээ, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй болсон байна.

Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар алаг цоог цастай.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдээд 44 см болсон байсан бол өнөөдөр өглөөний байдлаар хамгийн их нь Увсын Түргэн сум 40 см, Хяргаст 39 см, Улаангом, Зүүнговь, Давст суманд 30-34 болж, багасжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13...+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 27 мин Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 20 цаг 52 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 20 цаг 54 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 20 цаг 55 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 20 цаг 56 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 20 цаг 57 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 20 цаг 57 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 20 цаг 59 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 20 цаг 59 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Уржигдар 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Уржигдар 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Уржигдар 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Уржигдар 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Уржигдар 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Уржигдар 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Уржигдар 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Уржигдар 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Уржигдар 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Уржигдар 14 цаг 11 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top