x

Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөрдөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд иэхнх нутгаар олон жилийн дунджаас 1-4ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 7 цаг 53 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 7 цаг 54 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 7 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 56 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 57 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 7 цаг 57 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 7 цаг 58 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 7 цаг 59 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 8 цаг 0 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 8 цаг 1 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 8 цаг 1 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 11 цаг 44 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 11 цаг 45 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 11 цаг 47 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 11 цаг 48 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 11 цаг 53 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 11 цаг 54 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 11 цаг 56 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 12 цаг 5 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 12 цаг 7 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top