x

Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ

Энэ жилийн өвөл ширүүн байна. Цаг уурын эрс тэс өөрчлөлтөд хүн, малгүй зүдрэв. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэсэн. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цас орж байгааг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн сүүлд 14 жилийн өмнө зудтай өвлийг үзэхэд нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их бол энэ жил одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-гаар их байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров.

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговьд 1975 оноос хойш үзэгдээгүй их цас бүртгэгдлээ. 

Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас хоёр дахин их ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар боллоо.

Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 5 цаг 51 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 5 цаг 52 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 5 цаг 52 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 54 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 54 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 5 цаг 55 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 5 цаг 56 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 5 цаг 57 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 5 цаг 58 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 5 цаг 59 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 5 цаг 59 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 9 цаг 42 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 9 цаг 43 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 9 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 9 цаг 46 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 9 цаг 51 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 9 цаг 52 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 9 цаг 54 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 10 цаг 3 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 10 цаг 5 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top