x

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 18-19-ний 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган салхи шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21...-26 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Хоёрдугаар сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг
  • Хоёрдугаар сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст
  • Хоёрдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 5 цаг 13 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 5 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 5 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 16 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 16 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 5 цаг 17 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 5 цаг 18 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 5 цаг 19 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 5 цаг 20 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 5 цаг 21 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 5 цаг 21 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 9 цаг 4 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 9 цаг 5 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 9 цаг 7 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 9 цаг 8 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 9 цаг 13 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 9 цаг 14 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 9 цаг 16 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 9 цаг 25 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 9 цаг 27 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top