x

Хянан шалгах түр хороо эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авахаар болов

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ.

Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Хянан шалгах түр хороо нь одоогоор нийт есөн хянан шалгагч, шинжээчийг томилон ажиллуулж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэрийн хэрэгжилт, эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал зэрэгтэй газар дээр очиж танилцаж, нотлох баримт цуглуулан ажиллаж байгааг дурдлаа.  Мөн эмийн чанарыг хянах тогтолцоо, эмийн чанарыг үнэлэх биологийн сорил, эмнэл зүйн судалгааны байдал, зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашлаад тендер шалгаруулалт, татвар зэрэг асуудлыг авч үзэж, дүн шинжилгээ хийж байна хэмээв.

Түүнчлэн Хянан шалгах түр хороо ажиллах явцад холбогдох зөрчил илэрч байгааг нарийвчлан шалган судлах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чухал байгааг онцлов. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн. Манай улсын хувьд эмийн чанарын шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын харьяа Эмийн хяналтын лабораторид хийдэг байсан ч татан буугдсаны дараа эмийн чанарыг баталгаажуулах шинжилгээний лабораторийн хүчин чадал хангалтгүй түвшинд хүрсэн байна. Эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол  2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгдсэн гэж байлаа.

Эх орны 40 орчим эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн европ болон уламжлалт эм, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсын эмийн жилийн нийт хэрэгцээний 30 орчим хувийг эзэлж байгааг Хянан шалгах түр хорооны дарга мэдээлэлдээ дурдаад цаашид тусгай шалгалтын хүрээнд нарийвчлан цуглуулах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, холбогдох этгээдээс тайлбар авах, эмийн хадгалалт, хамгаалалтын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар зарим аймаг, сумдын эмийн сан, гаалийн хяналтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах  зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Бейсен нар эмийн үнэ анхдагч буюу гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувь өсөж, иргэдэд борлуулагддаг нь шалгалтаар тогтоогдсон. Нийслэлийн эмийн санд бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэх хэмжээ дунджаар 32 хувь, аймгийн төвийн эмийн сангуудад бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэл нэмэгдэх хэмжээ дунджаар 31 хувиар тус тус нэмэгддэг байна. Гэвч зарим нэршлийн эм 90 хүртэл хувиар нэмэгдсэн тохиолдолд гарсан. Энэ нь хөдөө, орон нутагт эмийн хүрэлцээ муу, эмийн сангийн байршил, хүчин чадал, үйлчлэх хүрээ нь хүн амын нягтшилаас хамаарах, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалан эмийн сангуудаар эм харилцан адилгүй үнээр борлуулагдаж байгааг онцлов.

Түүнчлэн  Эрүүл мэндийн даатгалын санд эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв, санхүүжилт өсөлттэй байгаа ч эмийн чанарын асуудалд нэгдсэн мэдээлэлгүй байгаагийн зэрэгцээ  Монгол Улсын хэмжээнд дөрвөөс таван аж ахуй нэгж давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эмийн үнэ, чанарын асуудалд хөөргөдөл үүсгэж байна.  Энэ нь Монгол Улс эмийн чанар, үнийн асуудалд бодлого алдагдсаныг харуулж байгааг гишүүд мэдээлэлдээ тодотгож байлаа. Иймд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгах шинжээчид Монгол Улсад худалдаалагдаж байгаа эмийн чанарт судалгаа хийхэд олон нийтийн оролцоо шаардлагатай хэмээлээ.

Хянан шалгах түр хороо 2023 оны 03 дугаар сард нотлох баримтыг шалган судлах сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар өнөөдрөөс эхлэн хүлээн авахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 56 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 6 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 10 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 15 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 23 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 29 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 40 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 42 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 47 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 50 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 0 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 21 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 55 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 43 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 0 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 12 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 29 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top