Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд говь, талын нутгаар, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.