x

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2023 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.12.11) тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой олон салбарт дэмжлэг үзүүлж ирсэн Швейцарын хөгжлийн агентлаг, тэр дундаа хатагтай Стефани Буррид Монгол Улсын Их Хурал болон өөрийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ардчилсан, зөвлөлдөх, цахим парламент байх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформд нийтийн өргөдөл хүлээн авах petition.parliament.mn системийг  амжилттай нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэвшилтэт тэргүүн туршлага болсныг тэмдэглэж, өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай хоёр улсын парламентын Тамгын газрууд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” I, II дугаар шатны төслийг хэрэгжүүлээд байна. Эдгээр төслийн хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд дахин талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төслүүд нь тогтвортой, амжилттай үргэлжлэхэд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын удирдлагуудын алсын хараатай манлайлал чухал байсныг онцлов. Тэрбээр хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан. Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга үргэлж нээгддэг гэдэг сайхан үгс бий. Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төсөл, хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжсэн тул дараагийн шатны хамтын ажиллагааг бид 2024 онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй парламентын ардчиллыг бэхжүүлэх Монголын туршлагаас суралцах зүйл их байна гэлээ.

Талууд өнгөрсөн 6 жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх, парламентын хяналт шалгалтын процесс, арга зүйг сайжруулах чиглэлээр тогтвортой, хамтран ажилласан үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 4 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 15 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 19 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 24 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 31 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 37 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 49 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 51 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 55 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 58 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 8 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 30 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 4 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 52 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 8 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 21 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 37 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 50 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top