x

Н.Ганибал: Дэлхийн одууд ирсэн VIP арга хэмжээн дээр АМГ-ын дарга бүжиглэж явна

Ардчилсан Нам /АН/-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна. Эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гаруйн өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Өнөөдөр энэ албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсов уу?

Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга. Шатахууныг байлгахгүй байж байгаад түгжрэлээ шийдээд, автомашины яндангаас гарч байгаа утааг багасгаад агаарын бохирдлын асуудлаа шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэдэг хардлага хүртэл байна. 

Нэг тонн шатахуун ачаад явж байгаа хүн дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна. Ард иргэдийг ахиад л хянадаг шалгадаг байдал руу гаа орох гэж байна. 60 гаран сая тн нүүрс экспортод гаргаснаас болж түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан тооцоо судалгаа гэж байдаггүй юм уу?. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна гэв. 

Мөн дээрх асуудлуудтай холбоотойгоор АН-аас Уул уурхайн сайдыг огцруулахаар шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    зөв новшийг зайлуулах хэрэгтэй!
    2023 оны 12 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 20 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 30 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 34 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 39 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 47 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 53 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 4 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 7 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 11 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 14 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 24 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 45 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 20 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 24 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 36 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 53 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 6 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top