x

Я.Содбаатар: Ганга нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөл Монгол Улсын байгаль орчин, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц, шийдлийг тодорхойлохоор ээлжит үндэсний чуулганаа зохион байгуулж байгаа нь хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль эхийг хамгаалах, нөхөн сэргээх, хэтийн доройтлоос сэргийлэхэд өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас хөрсний нэлээд хувь нь доройтож, гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэснийг олон судалгааны дүн харуулж байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Тухайлбал, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжсөн байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр олон үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлд анхааран хандуулан ажиллаж байгааг хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг жишээ болгон дурдлаа.

Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгав.

Мөн эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд нэгдэн ажиллах нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөвсгөл, Ганга нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан болон Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлуудыг хэрэгжүүлж байгааг хэлэв.

Тухайлбал, Ганга нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг хамгийн таатай экосистемтэй нуур бөгөөд 2017 оны 8 сард цутгал булгуудын ширгэлт, элсэн шуурга болон нуур орчимд олон тооны мал бэлчдэгээс үүдэн бохирдож, нуурын усны 95 хувь нь ширгэж, түүхэнд зөвхөн зураг л үлдэх нөхцөл үүссэн юм. Энэ байдлыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг эхлүүлж, нуурын эргийг хашаажуулж малын бохирдлоос хамгаалах, усыг нь нэмэгдүүлэх худаг гаргах, элс, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг ажлыг төлөвлөгөөтэй өрнүүлснээр экосистем нь сэргэж, энэ жил ус нь 2005 оны түвшинд хүрчээ. Түүнчлэн жил бүр ирдэг шувуудын тоо олширсоор 2022 оны намар 7,500 хун цугласан байна. Одоо Ганга нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөх, элс, шороон шуурганаас хамгаалах “чулуужуулах” ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үндэсний чуулганаар байгаль, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаан хэлэлцэж, санал шүүмжлэл өрнүүлж, тулгарч байгаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар идэвхтэй хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 21 аймагт салбартай бөгөөд улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 4 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 15 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 19 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 24 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 31 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 37 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 49 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 51 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 55 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 58 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 8 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 30 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 4 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 52 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 8 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 21 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 37 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 50 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top