x

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18 хэм хүйтэн байна.

Дохио!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхитай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 13-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм,  бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 17-22 хэм өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 7 цаг 29 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 7 цаг 30 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 7 цаг 31 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 32 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 33 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 7 цаг 33 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 7 цаг 34 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 7 цаг 35 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 7 цаг 36 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 7 цаг 37 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 7 цаг 38 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 11 цаг 21 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 11 цаг 22 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 11 цаг 23 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 11 цаг 24 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 11 цаг 29 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 11 цаг 30 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 11 цаг 32 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 11 цаг 42 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 11 цаг 43 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top