x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улаанбаатар хотод үүлэрхэг, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө -8-10 хэм хүйтэн байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн хойд  хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн  аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, өдөртөө  говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-4 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 6-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 14-16 метр, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар  түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 43 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 44 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 45 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 46 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 47 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 47 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 48 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 49 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 50 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 52 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 4 цаг 34 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 4 цаг 35 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 4 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 4 цаг 38 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 4 цаг 43 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 4 цаг 44 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 4 цаг 46 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 4 цаг 56 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 4 цаг 57 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top