x

Д.Бат-Эрдэнэ: Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаа билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тавантолгой" ХК-ийн хувьцааг хэрхэн яаж өгөөжтэй болгосон талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын даргад 25 гишүүн Нүүрсний хэргийн нотлох баримтын шинжлэн судлах тогтоолын төсөл өргөн барьсан. 

Өнөөдрийн сонсголоор миний нутгийн ганц авч үлдсэн уурхайн талаар ярьж байна. Өмнөговь аймагт нийт 15 уурхай байдгийн хамгийн жижиг нь "Тавантолгой" ХК-ийн орд газар юм. Өмнөговь аймгийнхан энэ уурхайгаас гарсан үр ашгаар нутгийнхаа бүтээн байгуулалтыг хийдэг. Улсын төсвөөс 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай аймагт тавьсан. 

Тавантолгой уурхай 2004 онд Монголын анхны нүүрсний экспортыг эхлүүлсэн. Өмнөговийн залуучууд нэгдэж 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Тавантолгой Транс" ХХК байгуулсан. 

Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн. 

Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13,500 төгрөг болсон. 

Хянан шалгагч, шинжээч нарын ажлыг би ойлгож байгаа. Долоо хоногийн дотор хүчтэй компьютер ашиглаж, их ажил хийжээ. Монголын ард түмэн биднийг харж байгаа. Бид нэгнийхээ мууг харж хөгжих юм уу. ДНБ 10,000 ам.долларт хүрсний дараа ард иргэдийн сэтгэл санаа амардаг" гэв. 

Уурхайн олборлолтын талаар...

Тэрбээр "Компанийн мөнгийг өсгөж явсан хүний хувьд ярихад зардлыг багасгах хэрэгтэй. Ямар зардлаар хөрс хуулалт хийсэн талаар өнөөдөр яагаад ярихгүй байна вэ. Бид хамгийн хямд үнээр хөрс хуулалтыг хийж байсан. 

Хөрс хуулалтад том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Бүрэн эрхт төлөөлөгч тавигдаад 2023 оны дөрөвдүгээр сараас тендер зарлаж хөрс хуулалтын зардлыг 45-50 хувь нэмсэн. Тэр цагаас Өмнөговийн гэх компаниудыг цааш нь болгоод Улаанбаатарын том компани орсон. Үүнийг шалгасан уу. 

Миний Өмнөговийнхон бүгдээрээ надтай уулзаж байгаа. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулах болов оо гэж ярьж байна. УИХ нь яагаад хүн айлгаж, байцаан шийтгэх маягтай болсон юм бэ. Ирэхгүй бол эрүүгийн хуулиар гэдэг, хүн айлгасан өнгө аястай байгаа юм. Би шалгалтыг хүлээн зөвшөөрч байгаа. 

Намайг олны өмнө хулгайч худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Өмнөговийн хүмүүс надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энэ хүмүүс айдастай байна. Бүгд миний дүү нар, залуучууд, би сургаж явдаг. Өнөөдөр энд хүнийг гүтгэж ярьсан. Дараа нь ямар нэгэн асуудалгүй болоход цаг хугацааг яаж нөхөх юм.

Цогтцэций, Ханбогд гээд бүх нутагт Өмнөговийнхон алхах, малаа бэлчээх газаргүй байгаа. Тэгсэн ч Монголын хөгжилтэй холбоотой асуудал, цаашдаа би хамтраад, дэмжээд явна гэдэг хамт олон. Нэг экскаваторыг дөрвөн залуу хуваагаад хөрс хуулалтад оруулах болохгүй зүйл юу байгаа юм. Миний Өмнөговийнхон өөр юу хийх юм" хэмээн ярилаа. 

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 1 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 12 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 16 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 21 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 28 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 34 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 46 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 48 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 52 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 55 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 5 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 27 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 1 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 49 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 5 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 18 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 34 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top