x

Б.Энхбаяр: Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчийн үеийн материалууд устчихсан юм шиг харагдаад байна

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат өнөөдөр болж байна. 

Энэ үеэр шинжээч Тавантолгой ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдаж, хяналт шалгалтад тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдав. 

Шинжээч нотлох баримт хангалтгүй байгаа талаар дараах зүйлсийг танилцууллаа. 

  • Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш нийт 3 удаа солигдсон. Хянан шалгах түр хороонд гаргаж өгсөн ерөнхий журнал хэрэгцээ шаардлага хангахгүй байсан тул "Интерактив Би Ай" ХХК-аас гаргуулан авч, хяналт шалгалтад ашиглалаа.
  • Тавантолгой ХК-д ажиллаж байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байлаа. Тавантолгой ХК-ийн архивын бүртгэл, хадгалалт хангалтгүй, цахим архивт шилжүүлээгүй нь хяналт шалгалтын явцад хүндрэл бэрхшээл учруулж байлаа.
  • Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд /тухайн онд хөдөлгөсөн уулын цул болон хөрс хуулалтын ажлын тоо хэмжээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл, олборлосон нүүрсний хэмжээ зэрэг/ компанид хадгалагдаагүй баримт материалыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан боловч 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байлаа. Хянан шалгагч, шинжээч нар Үндэсний аудитын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг бусад гуравдагч эх сурвалжаас тайлан, мэдээ зэргийг нэмэлт нотлох баримт гаргуулан авч ажилласан болно.
  • Мэдээлэл, баримт материалын иж бүрдэл хангалтгүй, цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тус компанийн 2013-2022 оны үйл ажиллагааг хамруулсан болно.

Нотлох баримт яагаад дутуу байгаа талаар тус компанийн гэрч Г.Шүрэнхишиг "Бид 2011 он хүртэлх бүх баримтуудаа аймгийн архивт өгсөн. 2011 оноос хойш компанидаа хадгалдаг болсон" гэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2011-2014 он хүртэлх бүх чухал тайлангууд байхгүй байхад сонсгол бодит байх боломж байгаа юу? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна. Өөрөө устгачихсан юм уу гэсэн байдал харагдаад байна. Баримт материалын бүрдэл ирүүлээгүй гэсэн хэсгийг харахад энэ байгууллага мөн үү? Үүнийг устгачихсан юм уу" гэв. 

Хариуд нь Шинжээч "Бид ирүүлсэн материалын хэмжээнд буюу  2013-2022 оны баримтын хэмжээнд танилцуулахаар бэлдсэн. 2011-2014 он хүртэлх материалыг ирүүлээгүй байгаа учраас хамруулах боломжгүй байна. 

зураг

Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаасзураг

Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаас

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 32 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 42 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 46 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 51 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 59 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 5 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 16 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 19 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 23 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 26 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 36 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 57 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 32 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 19 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 36 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 49 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 20 цаг 5 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 18 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 21 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top