x

Democracy calling... Ардчилал залуусыг дуудаж байна

Өнгөрсөн амралтын өдрөөр АН-аас нэгэн шинэлэг арга хэмжээг зохион байгуулжээ. "Democracy Calling” буюу “Ардчиллын дуудлага” нэртэй, залуудын уулзалт хэлэлцүүлэгт АЗХ-ны ерөнхийлөгч, Mars-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Марсын Эрин” сэдвээр, АН-ын дарга Лу.Гантөмөр “Хамтдаа өөрчилнө”, АН-ын даргын зөвлөх, Колорадогийн их сургуулийн төгсөгч Н.Амаржин “Сонголтгүй” сэдвээр гэх мэтчилэн илтгэл тавьж, мэдээлэл хийж, залуустай нэг өдрийг өнгөрөөлөө. Өөр ч олон илтгэгч залуучууд байлаа. Эдэн дундаас нэг хоёрхон хүний илтгэлийг энд зориуд иш татмаар санагдлаа.

Эхнийх нь бидний “электрон жаал” гэж нэрлэдэг, 12-хон настайдаа их сургуулийн оюутан болж байсан Н.Энхпүрэв.

Одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөр 2012 онд Боловсролын сайд болсныхоо дараа Э.Энхпүрэвийг өөрийн зөвлөхөөр авч байсан. Дараа нь Боловсрол судлалын хүрээлэнгийн захирлаар томилсон. “Ардчиллын дуудлага” уулзалт, хэлэлцүүлэг дээр тэр юу ярьсан бэ? гэж үү.

12 настайдаа оюутан болсон “Электрон жаал” электроникийн мэргэжлээ багшийн мэргэжлээр сольсон тухайгаа ярьсан. Оюутан байхдаа амьдралын шаардлагаар хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн, хүүхдүүдтэйгээ хамт суралцсаар суралцсаар нэг л мэдэхэд л багшийн мэргэжил рүү урвасан. Хичээл орж байгаа хүүхдүүдийнхээ нүдэнд асах гэрлийг харсны дараа "Аан энэ миний мэргэжил юм байна" гэж бодсон гэж байгаа юм. Ямар ч юмыг мянган удаа давтаж хийхэд тэрнийхээ нэг хэсэг нь болдог. 23-хан насандаа боловсрол судлалаар магистр, доктор хамгаалчихсан Э.Энхпүрэвийг Л.Гантөмөр зөвлөхөөрөө авсан, захирлаар томилсон шалтгаан ч гэсэн энэ. Учир нь унших болон сонсох нь хүнд боловсрол олгодоггүй юм байна, хүн өөрөө сэтгэж, тархиа ажиллуулж байж тэр нь боловсрол болдог гэдгийг Э.Энхпүрэв нотолсон учраас ЕБС-ын сургалтын аргачлал, программыг шинэчлэх дээр ажилласан. Сурах чадваргүй хүүхэд гэж байдаггүй, харин тэр хүүхдэд суралцах арга барилыг нь л эзэмшүүлэх хэрэгтэй. Үүн дээр л бидний хайрладаг "Электрон жаал" маань ажилласан байдаг юмаа. Одоо ч гэсэн сургалтын хоцрогдлыг арилгах тал дээр шинэ платформ зохиогоод амжилттай явж байгаа. Ирээдүй ийм залуусын нуруун дээр байгаа шүү гэдгийг АН-ын дарга Л.Гантөмөр энд цугласан оюутан, залууст хэлж байна лээ.

Хоёр дахь нь Н.Амаржин. Манайхан комедиан гэдгээр нь мэднэ, одоо АН-ын даргын зөвлөх болсон. Тэр мөн л амьдралынхаа түүхийг хуваалцсан.

Дөрвөн настайдаа хэлд орсон. Анх хэлсэн үг нь “үхлээ, үхлээ”... Сууж байсан сандал нь унах гээд хазайгаад ирэхээр, аминдаа тулахад хэлсэн ганц үг нь. Ийм л хашир, башир "этгээд" байж. Үүнээс цааш ч гэсэн түүний амьдрал ямар ч сонголтгүйгээр урагшилсан. Угаасаа илтгэлийнх нь нэр хүртэл “СОНГОЛТГҮЙ...”

Аав, ээжийгээ дагаж Амрикт очсоны дараа арван хэдтэй жаалыг ажилд сургахаар аав нь хүүгээ зуучилжээ. Айлын хаусны гадна талбай усалдаг ч билүү, нэг тиймэрхүү устай л холбоотой ажил хийсэн. Гэтэл нөгөө шахуурга задраад, талбайгаар нэг ус болоход сандарсандаа дарга дээрээ чадвхдаж хүрсэн ч яаж хэлэхээ мэддэггүй ээ. Янз янзаар оролцоод арга барагдангуут хамгийн түрүүнд сүүлд аманд орж ирсэн үг нь “Титаник”... Цаадах нь ч ойлгосон гэж байгаа юм.

Колорадогийн их сургуулийг төгсөөд Монголдоо ирсний дараа (уг нь тэндээ жилийн 65 мянган долларын цалинтай ажилтай байсан  хүн шүү дээ) амьдрал нь жинхэнээсээ "Титаник" болсон байдаг юмаа. Манай ихэнх залуусын адилаар... Сарын 600к цалинтай ажилд орлоо, найз охинтой боллоо. Найз охиноо хоолонд урих гэсэн чинь картандаа 300-хан төгрөгтэй. 300.000 биш шүү дээ. Тэгээд нөөтбүүкээ ломбарданд тавьсан. Найз охин нь “оройн хоолны дараа караоке орох уу, дисконд явах уу?” гэж бодож суухад (мэдээж биз дээ, энэ чинь) нөхрийн толгойноос “Яаж нөөтөө ломбарднаас авах вэ?” гэдэг бодол салаагүй.

Тэгээд ажлаасаа гараад бизнес хийсэн, сургалтын төв нээсэн, зээл авсан, хүү нь жилийн 48 хувь. Атал манай улстөрчид, УИХ-ын гишүүд ЖДҮ-гээс жилийн гурван хувийн хүүтэй зээл авдаг биз. Ингээд комеди хийсэн. Илүү гарах, бусдаасаа ялгарахын тулд найзынхаа онигоог биш, улстөрчдийн онигоог ярьдаг болсон. Гэсэн ч ярих нь хангалтгүй байсан учраас өөрөө хийхээр шийдсэн. Ингээд улс төрд орсон. Одоо АН-ын даргын зөвлөх. Ямар ч сонголтгүйгээр шахагдаж явсаар өнөөдрийн хүрсэн цэг нь энэ. Тийм болохоор залуустаа хандаж “Бидний амьдрал угаасаа сонголтгүйгээр урагшилна аа, битгий зориг мохоорой, өөртөө итгэлтэй байгаарай. Бидний сул тал бидний давуу тал шүү” гэдэг ганц үгийг дайсан.

Гэх мэтчилэн бага зэрэг хөгжилтэй, бага зэргийн гугигтай, гэхдээ урагшаа алхахаас өөр замгүйг учирласан, ухааруулсан, өөрийгөө хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцсан тийм нэг уулзалт, хэлэлцүүлэг өнгөрсөн амралтын өдрөөр залуучуусын дунд болж өнгөрлөө. Уг арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр буюу АН-ын үүсэн байгуулагдсан өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Democracy calling… Ардчилал залуусыг дуудаж байна...

 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 56 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 6 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 10 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 15 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 23 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 29 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 40 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 42 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 47 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 50 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 0 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 21 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 55 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 43 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 0 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 12 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 29 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top