x

Лу.ГАНТӨМӨР: Үнэнийг олж харах ганц зам бол боловсрол

Өчигдөр бямба гаригт АН-аас залуучуудад зориулсан нэгэн шинэлэг арга хэмжээг зохион байгуулав. "Democracy Calling" буюу "Ардчиллын дуудлага" нэртэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийн үеэр АН-ын дарга Лу.Гантөмөрийн тавьсан "Хамтдаа өөрчилье" илтгэлээс товчлон хүргэж байна.

Лу.ГАНТӨМӨР: "ЗАЛУУЧУУД ХААНА БАЙНА ВЭ?” ГЭЖ ЗАЛУУС НАДААС АСУУЖ БАЙНА

Залуу нас бол хүн төрөлхтөний бүхий л цаг үед хамгийн содон дүр, сонин үзэгдэл байсаар ирсэн, байх ч болно. Аль ч улс орны жинхэнэ эзэд нь залуус. Тэд асуудалд шийдэл олж, шийдлээ амь оруулж, амьдралд хэрэгжүүлдэг. Өнөөдрийн Монголд ийм л залуус амьдралыг зурж байна.

Би 1992 онд 19 настай залуу хилийн дээс алхаж байлаа. Японд очсон даруйдаа миний мэдэрсэн хамгийн том мэдрэмж бол тэнд би үеийнхэнтэйгээ хамт байхаар ерөөсөө нийцдэггүй. Япон залуус компьютер их тоглодог, хөл бөмбөг, урлаг, гоё дуучид, онигоо гээд маш олон зүйлийн тухай байнга ярьдаг.

Гэтэл би чаддаггүй. Улс орон минь, эх орны ирээдүй яах бол, Япон хэрхэн хөгжөө вэ, тэдний дараагийн алхам, эзлэх амжилтын оргил нь юу вэ гэх мэт бодолд тувт ээрэгдээстэй. Тэгээд ч тэр үү, өөрөөсөө 5, 10 зарим үед бүр 30 насаар ах хүмүүстэй уулзахаар яриа нийцтэй. Хэдэн цагаар ч хамаагүй яриад суучихдаг байсан.

Би цэвэр шинжлэх ухаанд суралцаж байсан. 18 настайдаа анхныхаа программаа хийж зарсан. Тэр үедээ “электроник нь илүү чухал юм байна” гэдгийг ухамсарласан. Мэдээллийн технологи, робот, хиймэл оюун ухаан, тэд яагаад яг хүн шиг байж болохгүй гэж гээд шинэ бүгдийг судалдаг байлаа. Харин сэтгэлгээ минь яг л аав шиг, ээж шиг, багш нар шигээ, яг л нутгийн ахмад настнуудтай адил байсан. Мөн Японы 40, 50 настнуудтай адил. Тэр үед Монголын залуус бид ийм л байсан.

Тэгвэл өнөөдөр, Та бүхэн поп урлагийн дэлхийн шилдэгүүдийг сонсож байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн контентуудыг үзэж байна, улс орнуудын мэдээ мэдээлэлтэй цаг тухай бүрт нь танилцаж байна. Хүүхдүүд ВВС үзэж байгаа. Нэг настайгаасаа анги хэл дээр хүүхэлдэйн кино үзэж байгаа. 7 настайдаа цэвэрхэн дуудлагатай яриад сурчихсан байна. Youtude дээр бүх сувгийг үзэж байна. Монголд хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гар утас, дата. Учир нь тэд аав ээжтэйгээ ярихаас өмнө цахим ертөнцдөө очиж байна.

Өчигдөр, өнөөдрийн Монголын залуус, нийгмийн гол ялгаа энд гарч байгаа гэдгийг бид харж байна.

Хүүхэд залуус дэлхийн залуустай нэг тавцанд дээр байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бидэнд дутуу зүйл их байна. Агаарт гарч, тоглох гэхээр утаа, сурах гэхээр боловсролын салбарын санал болгож байгаа агуулгын цар хүрээ итгэлгүй, төгсөөд ажил олдох эсэх бүгд эргэлзээтэй. Нөгөө талаасаа бүгд фэйсбүүкчин болчихсон. Сүүлдээ тэр олон мэдээ мэдээллийн үнэн зөвийг ялгахаа байсан. Юунд итгэхээ мэдэхгүй болсон. Залуусын 30-40 хувь нь "бидэнд улс төр хамаагүй" гэж байна. Удахгүй 50 хувь болно.

Яагаад гэвэл тэр хүмүүст итгэл төгс зүйл гэж алга. Үнэн алга. Намайг яагаад 22 настай электрон жаал Энхпүрэвийг зөвлөхөөрөө авч байгаа тухай олон хүн асууж байсан. Хүүхэд бүрд боломж байгаа. Хүүхэд бүр өөрт байгаа чадвар, нөөц боломжоо ашиглаж, хөгжих тэр системийг нь угсрая гэж би зориглосон. Гэтэл угсрах чадал чадвартай хүн байхгүй байсан. Би энэ залууг онцгой байж магадгүй гэж мэдэрсэн. Тэгээд би зөвлөхөөрөө авсан. Түүнээс би нэг л зүйлийг сурсан. Боловсрол гэж, юм сурна гэж юу вэ гэдгийг л энэ залуугаас харсан. Үүнийг Монголын боловсролын философид оруулж ирсэн.

Сурна гэдэг бол сонсох, харахын нэр биш. Бид фэйсбүүкээс бүгдийг үздэг. Гэхдээ нэг нь ч биднийх болж үлддэггүй. Яагаад гэвэл биднээс үнэн хол байна. Учир нь Монгол Улс шинжлэх ухаанаас холдсон. Шинжлэх ухаан бол хорвоогийн нууцыг тайлдаг цорын ганц үнэн. Хариулт байдаг учраас тоог боддог. Хариу нь ганц л үнэн байдаг. Шинжлэх ухааныг хүн нээсэн юм бол өөрөө суралцах, өөрөө нээж олох хэрэгтэй. Энэ л өөрт нь үлддэг юм байна. Ингэсэн хүн л үнэн хүн болдог юм байна. Энэ бүгдийг Энхпүрэв надад ойлгуулсан. Утаа, түгжрэл, бусад асуудал бүгдийг шийдэх нь ерөөсөө л шинжлэх ухаан.

Би сайд байхдаа хиймэл оюун ухааныг судлаад нэг л зүйлийг олж мэдсэн. Хүний уураг тархи үнэхээр адилхан юм байна. Японд байхад тэнд надаас илүү тоо боддог хүн байгаагүй. Тэгэхээр энэ их хөгжил дэвшил бол шинжлэх ухааныг л тогтвортойгоор бий болгосон асуудал юм байна. Биднээс тархиараа илүүдээ биш юм байна.

Бидэнд давуу тал бий. Бид байгальд ойрхон. Байгалийн хүчийг хүний хүчтэй хосолж чаддаг.

Бид дахиад хэлье. Хүн бүр зоригтойгоор хөгжилд анхаарцгаая. Хэн нэгнээс ямар нэг зүйл хүлээх биш. Өөрөө биеэ даагаад сур, хөгж. Оюун ухаанаа зүлгэ. Өдөрт 1 цаг дуртай зүйлээ хий.

Монголын боловсрол дампуурсан шүү. Учир нь коронагийн хоцрогдлыг огт нөхөөгүй. Шууд алгассан. Нөхөхийг ч оролдоогүй. Тиймээс Монголын боловсролд реформ хэрэгтэй. Ном сурсан нь дээд, сураагүй нь мэргэжлийн сургуульдаа суръя, боловсролыг үнэтэй болгоё. Гаднаас олон мянган багш авч авч ирж багшлуулмаар байна.

Эцсийн эцэст бид үнэнийг олж харах хэрэгтэй. Энэ үнэнийг олж харах ганц зам бол боловсрол. Боловсролоо босгоод бид шинжлэх ухаантайгаа танилцах болно. Ингээд ирэхээр шинэ шинэ нээлтүүдийг Монголчууд хийх болно. Тэр үед утаа, түгжрэл гар дохиод л шийдэгдэх болно. Энэ бол бидний оюун санааны өөрчлөлт, бидний хөгжил байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хөөрхий дөө. Оймс нь арай л элэгдэж дуусаагүй л бна даа. Туйлын үнэн харьцангуй үнэн гэж байдаг даа. үн (172.69.252.152)
    Мөнх
    2023 оны 12 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 4 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 15 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 19 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 24 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 31 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 37 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 49 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 51 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 55 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 58 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 8 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 30 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 4 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 52 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 8 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 21 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 37 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 50 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top