x

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг уг үүрэгт ажлаас чөлөөллөө.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээлцүүлэхдээ, Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулан, хэн хэнд нь шинэ ажилд томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалыг Монголын нэр хүндтэй хуульч, төрийн зүтгэлтүүд хашиж ирсэн өндөр хариуцлагатай ажлууд болохыг онцолж, амжилт хүслээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын тамгыг гардуулан өгөхдөө, Тамгын газраасаа дэвшин томилогдож байгаа Д.Энхбат ажлаа сайн мэдэх тул илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх гэж байгаа энэхүү чухал үед уг үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаагаа дурдаад, цахим хуралдаан дэгийг нэвтрүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр ч удаагийн өөрчлөлтийг гардан, парламентын өөрийн үнэлгээний тогтолцооны суурийг тавьсан Л.Өлзийсайхан даргын шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын ахлах референтээр ажилаж байсан бөгөөд 2022 оноос Улсын Их Хурлын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 53 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 3 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 7 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 12 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 20 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 37 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 40 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 44 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 47 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 57 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 53 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 57 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 26 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 39 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top