x

Монгол Улс, АНЭУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцож байна. Тэрээр энэ үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд 7 баримт бичгийг байгуулсан байна.

Үүнд:

1. “Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

2. “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, барилга, боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахилгаан харилцаа холбоо, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Талууд тохиролцсон бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол-Эмиратын төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хамтарсан хороог байгуулан хамтран ажиллах юм.

3. “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх яам хоорондын харилцан харилцан ойлголцлын санамж бичиг” Санамж бичгийн хүрээнд Талууд хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага солилцох, засаглалын чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.

4. “Хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд хамтын ажиллагааны Хамтарсан хороо байгуулах замаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, боловсрол, сургалт, мэдээлэл, соёл, спорт, байгаль орчин зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх Гадаад харилцааны яамд хоорондын хэлэлцээний механизмыг бүрдүүлнэ.

5. “Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цахим сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд цахим сургалтын шилдэг туршлага, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, туршилтын болон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, мөн боловсролын агуулгыг хөгжүүлэх, дэвшилтэт хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

6. “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд Талууд хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хоёр байгууллагын гаргасан нийтлэл, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг солилцох, орчуулах болон өөрсдийн зохион байгуулж буй семинар, хурал, зөвлөгөөнд удирдлагууд, багш, судлаачид, ажилтнуудыг харилцан урьж оролцуулах зэрэг замаар хамтран ажиллана.

7. “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар нь Монгол, Эмиратын хэвлэл мэдээллийн салбар хоорондын мэдээлэл, хүний нөөц, техник технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    харилцан визгүй зорчих яах вэ ард түмнийхээ орлогыг нэмээч мөнгөтэй байж л гадаад явна биз дээ мөнгөгүй хүн автобусаар ч зорчиж чадахгүй ш дээ
    2023 оны 12 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 53 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 3 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 7 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 12 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 20 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 37 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 40 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 44 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 47 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 57 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 53 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 57 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 26 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 39 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top