x

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тус хуулийн төслүүдийг талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулав.

Тэрээр, Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гээд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан гэв.

Тэрбээр цааш нь нийт 68 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Ажлын хэсгийн дэмжсэн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хуулийн этгээдийн 65-аас доошгүй гэснийг 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар” гэснийг “тухайн шатны Засаг даргаар” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэснийг “Засаг дарга” гэж,” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөлд цахилгаан тэжээлт автомашиныг нэмж, татварын хувь хэмжээг тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хаалттай болон төлбөртэй авто зогсоолуудыг нээлттэй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан авто зогсоолтой холбоотой зохицуулалтууд нь Автотээврийн тухай хуульд тусгагдсан ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул хуульчлах шаардлагатай эсэх мөн дэд төвтэй холбоотой хуулийн заалтууд хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг газар чөлөөлөхтэй холбоотой харилцааг Засгийн газраас баталсан журмаар бус хуулиар нарийвчлан зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах эрх, үүргийг хуулийн төслөөс хасахгүй байх нь зүйтэй талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Амарсайхан нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй холбогдох асуудлыг Засаг даргад шилжүүлэх шаардлагагүй талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув.

Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх сонгуулийн амлалтын хэрэгжилт ямар байгаа тухай, нийслэлийн авто тээвэр, орон сууцжуулах бодлого зэрэг сэдвээр асуулт асуув. Тухайлбал, Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр,  такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь  зөв эсэх,  яагаад автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж байна вэ гэх зэрэг асуултыг асуусан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд  нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин “UBСab” зэрэг  үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр,  ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж  таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм.

Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа. Нэн удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-д яригдаагүй гэж хариуллаа.

Түүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 23 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 33 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 37 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 42 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 50 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 56 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 7 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 14 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 17 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 27 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 48 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 23 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 10 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 27 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 39 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 56 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 9 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top