Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов Монголд айлчилж байна. Ноён Козлов дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзжээ. Уулзалтын үеэр Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга “Монгол Улс шатахууны хоригт ороогүй. Шатахууныг хэвийн нийлүүлнэ. Танайх харин тээврийн асуудлаа шийдвэрлэх гэж хугацаа орсон шүү” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар өчигдөр “Монгол шатахууны хоригт орсон. Хүрэлбаатар сайд явж энэ асуудлыг зохицуулж ир” гээд байсан. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөө татан авалтын асуудлаа зохицуулж чадаагүйтэй холбоотой бололтой.
Мөн ноён Козлов "Маргааш буюу 30-ны өдөр 50 вагон, арванхоёрдугаар сарын 01-нд 67 вагон, 02-нд 120 вагон буюу эхний дөрөв хоногт 350 вагон шатахуун Оросын талаас ачигдана. Ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэгдэнэ" гэдгийг албан ёсоор хэлсэн байна.