x

АН: "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэг орон нутагт дахин үргэлжилнэ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулаад байна. Хэлэлцүүлэг ирэх сарын 1-нээс орон нутагт дахин үргэлжилнэ.

2016 оноос хойш Монгол Улсын өр 9 тэрбум 530 сая ам.доллар буюу 6 Чингис бондоор нэмэгдэж, 2012-2016 онуудад төсвийн нийт зарлага дунджаар 5 их наяд төгрөг байсан бол 2023 оны төсөв 20.4 их наядаар батлан, тодотголоор 1.7 их наядыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсөв 4 дахин данхайж, тэр хэрээр Засгийн газрын өр ч нэмэгдсэн. Тодруулбал, Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2023 оны зургадугаар сарын 30 –ны өдрийн байдлаар 31.1 их наяд төгрөгт хүрч 14.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн юм. Энэ нь Монгол хүн бүр өөрөө ч мэдэлгүй 31 сая төгрөгийн өртэй амьдрах болсон гэсэн үг. Тиймээс Ардчилсан нам “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуулсан Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баг бүрэлдэхүүн орон нутгуудад ажиллаж, Монгол Улсыг өрийн дарамтаас хэрхэн ангижруулах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлэн сонирхсон асуултуудад хариулт өгч байна. Мөн санал асуулга авч, шийдэл эрэлхийлэн 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын өр үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал болж хувирсан бол иргэд зээлээс зээлийн хооронд амь залгуулан амьдарч байна. Нэг өрх 2-оос дээш төрлийн зээлтэй байгаа бөгөөд цалингийн зээл, малчны зээл, орон сууцны зээл, тэтгэврийн зээлээс бүрэн хамааралтай болжээ.

Бизнес эрхлэгчид ч татварын дарамт зээлийн хүүнд сөхөрснөөс хаалгаа барих болсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд Монгол Улсын эдийн засаг өсөж, уул уурхайн баялгаас олох орлого нэмэгдсэн гэх эрх баригчдын үг хоосон үг болж хувирч буйг хэлж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давсан, 2024 онд 6000 ам.долларт хүргэнэ” гэж мэдэгдсэн ч бодит байдалтай үл нийцнэ. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас шуудай гурил 100 мянган төгрөгөөр авах боломжгүй болсон бол хонины гулууз 180.000-250.000 төгрөг болж, үнэ нь өссөн. Уул уурхайгаас олж байгаа орлого нь эрх баригчдын халаасыг л түнтийлгэж байгаа болохоос биш өрх гэрийн хаалгаар орж, нэмэр болж буй зүйл алга. Харин ч үнийн өсөлтөд дарлуулан, туйлдаж байна гэж олноороо бухимдлаа илэрхийлж байна.

Худалдаа эрхлэгчид ч өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн худалдан авалт муудаж байгааг учирлан, аймгийн төвийн захын дэлгүүрт нэг ширхэг талхыг хувааж зарж байна, ургамлын тосоо граммаар зарсаар байна. Хоёр хоногийн өмнө авсан элсэн чихрийн үнэ 1 кг нь 1000 төгрөгөөр нэмэгдэж байна. Иргэдийн амьдрал бор хоногоо хэрхэн залгуулах дээрээ тулсан гэдгийг ч хэллээ.

Түүнчлэн сум, суурингийн дэлгүүр, хоршооны эзэдтэй уулзахад “Иргэд хүнсээ худалдан авах чадваргүй болсноос зээлээр авч, өрийн дэвтэрт өдөр, өдрөөр хүнсний худалдан авалтыг нь бичиж, зарим тохиолдолд дэлгүүр ч өөрөө бараагаа татах боломжгүйд хүрч, хүндэрч байна” гэдгийг ярьж байна.

Энэ бүхний буруутныг иргэд татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, үр ашиггүй зарцуулалт хийдэг, иргэдийнхээ бодит амьжиргаанд нөлөөлөх эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй, авлига хээл хахуульд идэгдсэн өндөр дээд албан тушаалтнуудтай холбон тайлбарлаж байна.

Мөн эрх баригчдын хувьд тоноогүй сан үлдээгүй тухай ч шүүмжилж буй юм. ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, цавчаа ногоон автобус гээд тоочвол татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийг эрх баригчид сүргээрээ хуваан тонож байгаа талаар аймгийн төвөөс малчны хот хүртэл ярьж байна.

Орон нутагт намчирхах үзэл газар авснаас ялаагүй намын гишүүд, дэмжигчдэд ажлын байр олддоггүй. Тэр ч бүү хэл Ардчилсан намын үед тарьж ургуулсан модыг гадуурхаж байгаа нь улсын хөгжлийг гацаах жижиг боловч энгийн жишээ гэдгийг хэллээ. Татварын дарамтаас болж үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэхэд хүндрэл их байгаа тухай хувийн хэвшлийнхэн илэрхийлсээр байна.

Ардчилсан нам иргэдтэйгээ нүүр тулж, асуудлыг газар дээр нь сонсоно. “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг ирэх сарын 1-нээс орон нутагт дахин үргэлжилнэ.

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • tsog (172.69.45.139)
    urnuus garmaar bainaa
    2023 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.68.93.134)
    Хамгийн их өрийн дарамтанд оруулж байгаа татвар бол НӨАТ шүү. Энэ татварын босгыг өндөрсгөж хувийг ядаж 5% болговол бизнэс эрхлэгчдэд маш том дэмжлэг болно шүү
    2023 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 58 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 9 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 13 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 18 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 25 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 31 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 43 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 49 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 52 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 2 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 24 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 58 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 46 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 2 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 15 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 31 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top