x

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15 хэм хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 36 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 37 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 38 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 39 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 40 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 40 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 41 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 42 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 43 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 45 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 4 цаг 27 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 4 цаг 28 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 4 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 4 цаг 31 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 4 цаг 36 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 4 цаг 37 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 4 цаг 39 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 4 цаг 49 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 4 цаг 50 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top