x

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх талаар нийтийн өргөдлүүд татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байгааг дуулгалаа.

УИХ-ын дарга 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаар захирамж гаргаж, Татварын орчинд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ.

УИХ-ын дарга, Ажлын хэсэг татварын асуудлыг сууриар нь эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Бодит шаардлагад үндэслэсэн иргэдийн өргөдлийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа нь өөрөө ардчилал бөгөөд Ард түмэн “засаглах” эрхээ хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс хуулийн шаардлага хангасан дээрх 3 өргөдлийн талаар Та бид холбогдох журмын дагуу хэлэлцэж, шийдвэр гаргаж, иргэддээ хариуг нь өгөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Мөн парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнэтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсох, оролцоог хангадаг байх явдал гээд, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар “D-өргөдөл” системд 549 иргэн 630 нийтийн өргөдөл санаачилснаас, 111 иргэний 120 нийтийн өргөдөл шаардлага хангасан тул албан ёсоор байршуулаад байгаа юм. Эдгээр өргөдлүүдэд давхардсан тоогоор 518 мянган иргэн гарын үсэг зурж баталгаажуулан санал өгчээ. Эдгээрээс 3 өргөдөл 100.000-аас дээш санал аваад байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (172.69.252.157)
    НӨАТ ын буцаан олголтын 5 хувин оронд энэ олон суурь хураамжуудын асуудлыг шийдвэрлэмээр байна.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    Хуульгүй суурь хурамжуудыг цэгцэлж шийдвэрлэх шаардлагатай байна.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (172.69.252.155)
    Fhjkkkbggj hikejhsjsjw. Hjwkiwkwlskbbbbjlsksnnejejsjjkekdkdknbhjkkkk hh kkk hh ghjn
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Суурь хураамжууд нэртэй татварыг ???
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zzochin (172.69.252.171)
    Dan ylanguya MAN
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Хуульгүй суурь хураамжийг яах вэ???
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 17 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 27 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 31 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 37 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 44 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 50 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 1 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 4 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 8 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 11 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 21 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 43 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 17 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 4 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 21 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 34 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 50 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 3 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top