x

О.Оюунчимэг: Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй

Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Цас арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн бөгөөд 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр орсон. 4-нд төвийн аймгуудын нутаг болох Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутаг, Төв аймгийн баруун болон өмнөд хэсгээр, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурлаа. 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуургасан шуурсан. 5-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, их цас болон цасан шуурганы аюултай үзэгдэл болоод өнгөрлөө.

Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн зузаан буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон.

-Улаанбаатар хотод хэдий хугацаанд хэр их цас орсон бэ?

-4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон. 12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

-Нийслэлийн ойрын өдрүүдийн цаг агаарын  урьдчилсан төлөв ямар байна вэ?

-Өнөөдөр буюу 6-7-нд шилжих шөнө цас орж, 7, 8-нд өдөртөө ялимгүй цас орно. 9-нөөс цас орохгүй. Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй. Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ.

Иймээс иргэдийгээ аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 7 цаг 18 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 7 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 7 цаг 19 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 21 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 21 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 7 цаг 22 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 7 цаг 23 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 7 цаг 24 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 7 цаг 25 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 7 цаг 26 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 7 цаг 26 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 11 цаг 9 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 11 цаг 10 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 11 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 11 цаг 13 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 11 цаг 18 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 11 цаг 19 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 11 цаг 21 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 11 цаг 30 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 11 цаг 32 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top