Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11 хэм хүйтэн байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө -17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.