x

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү

Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр их цас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 27-ны 20 цагаас 09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос,  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар -10….-15 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -4…+1 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +14…+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9….+14 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус  хүйтэн , өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.  Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.  29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 8 цаг 25 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 8 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 8 цаг 26 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 8 цаг 27 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 28 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 8 цаг 29 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 8 цаг 29 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 8 цаг 31 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 8 цаг 32 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 8 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 8 цаг 33 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 12 цаг 16 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 12 цаг 17 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 12 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 12 цаг 20 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 12 цаг 24 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 12 цаг 26 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 12 цаг 27 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 12 цаг 37 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 12 цаг 38 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top