Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 20 хэм дулаан байна.
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 хэм, говь, талын нутгаар 23.-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.