Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн өнөө шөнөдөө Улаанбаатар хотод бороо орох тул зам засвар, барилгын цемент бетон цутгалтын ажил, нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлаа төлөвлөн ажиллахыг зөвлөж байна.
Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх, зам жалга дагууд борооны ус урсах, хуримтлагдах нөхцөл бүрдэж болзошгүйг анхааруулж байна.