x

Долдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөв гарсан байна.

Хэт халалт болж, хуурайшилт их байх тул нийт малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших зэрэг халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Баруун аймгуудын нутгаар: Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орно.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байна. Сарын эхний арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1– 4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Эхний арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай.

Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөв гарсан.

Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орно.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.

Сарын эхний болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°С– аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Эхний арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байн.

Хур тунадас Өмнөговь, Дорноговийн нийт нутаг, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 13 цаг 16 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 13 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 13 цаг 17 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 13 цаг 18 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 13 цаг 19 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 13 цаг 20 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 13 цаг 20 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 13 цаг 22 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 13 цаг 22 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 13 цаг 23 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 13 цаг 24 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 17 цаг 7 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 17 цаг 8 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 17 цаг 9 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 17 цаг 11 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 17 цаг 15 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 17 цаг 17 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 17 цаг 18 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 17 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 17 цаг 29 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top