Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 31 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар хална.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Монгол Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 23-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.