x

Зургадугаар сард хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-ээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байнахур тунадас Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хагастаа олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 14 цаг 56 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 14 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 14 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 58 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 59 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 15 цаг 0 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 15 цаг 0 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 15 цаг 2 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 15 цаг 2 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 15 цаг 3 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 15 цаг 4 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 18 цаг 47 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 18 цаг 48 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 18 цаг 49 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 18 цаг 51 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 18 цаг 55 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 18 цаг 57 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 18 цаг 58 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 19 цаг 8 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 19 цаг 9 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top