Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 19 хэм дулаан байна.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.