x

Л.Болд: С.Зориг агсны хэргийг нягтлах УИХ-ын түр хороо байгуулна

Олон улсын парламентын холбооны хурлаар С.Зориг агсны хэргийг хэлэлцээд дахин нягталж,  шалгахыг хүссэн албан бичгийг манай улс руу явуулсан байдаг. Хэргийг  илрүүлж, буруутай  гэх хүмүүст ял оноосон ч хэн нэгнийг хэлмэгдүүлж, хүний эрхийг зөрчсөн байх цаашлаад хэрэгтнийг шүүн таслах процес нь хууль зөрчсөн байх магадлалтай зэрэг асуудал хөндөгдөж буй. Энэ мэт С.Зориг агсны хэргийн буруутнуудыг илрүүлж, ялласан үйл ажиллагаа нь араасаа олон эргэлзээг дагуулж буй учир олон улсын парламентын холбооноос бодит мэдээллийг өгөхийг хүссэн гэдэг. Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж үнэн бодит мэдээллийг бэлтгэхээр ажиллаж эхэлсэн. Уг ажлын хэсэг энэ дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа.

УИХ-ын зарим гишүүн “Олон улсын парламентын шаардлагыг бид биелүүлэх шаардлагагүй. Манай улсад болж буй үйл явдал тэдэнд хамаагүй” гэж үзэж байгаа бол зарим нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн гэх хэрэгтнүүдийг ялласан асуудал нь эргэлзээтэй байгаа учир энэ талаарх мэдээллийг ил болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мөн манай улс нь парламентын засаглалтай, ардчилсан орон учраас энэ дагуу олон улсын парламентын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой гэсэн байр, суурийг илэрхийлэх гишүүд байгаа юм.

-С.Зориг агсны хэргийг дахин нягтлах ажил хэр явагдаж байна вэ?

-Олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан. Бид уг асуудлаар холбогдох хүмүүстэй нь уулзаад гурван саналыг гаргаж УИХ-д хүргүүлээд байна. Гаргасан саналын дагуу дараагийн алхмууд хийгдэж байна.

-Гаргасан саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-С.Зориг агсны хэргийн материалыг нууцаас гаргасан гэх боловч зарим хэсгийг нь нууж байгаа. Нууцалж буй зарим материалыг үзэж болохгүй байна. Тэр нууц материалыг үзэх эрх нь Тусгай хяналтын хороонд бий. Энэ дагуу Тусгай хяналтын хороонд чиглэл өгч ажиллаж байгаа. Бид санал дүгнэлтээ тус хороо руу явуулж хууль зөрчигдсөн зүйл байгаа эсэхийг нягталж үзээд хариу ирүүлэхийг хүссэн. Тусгай хяналтын дэд хорооноос уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан гишүүн бид нар ажлын хэсэгт орсон. Бид Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж ерөнхий прокурорын мэдээллийг сонсох ёстой гэж үзэж байгаа. Олон улсын парламентын холбооноос гаргасан саналд орсон асуудлыг асуух боломж ингэж бүрдэх юм. Энэ хооронд ял эдэлж буй хүмүүсийн захиа ил болсон. Тэгэхээр одоо хяналт тавьсан ерөнхий прокурор хариулт өгөх ёстой. УИХ түр хороо байгуулаад аливаа асуудлаар санал, дүгнэлт гаргах ёстой. Энэ дагуу өнгөрсөн лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түр хороо байгуулсан. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар түр хороо байгуулахаар болсон. Түр хороог байгуулах Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг пүрэв, баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэсэн боловч хойшлуулсан. Ирэх долоо хоногт УИХ-аас онцгой бүрэн эрхтэй түр хороог байгуулна. Тусгай хяналтын дэд хороо нууцын холбогдолтой асуудалд дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий прокурорын мэдээллийг сонсох юм.

-Ерөнхий прокурорын мэдээллийг сонссоны дараа ямар ажил хийх вэ?

-Уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй хүмүүс нь “Бид энэ хэргийг үйлдээгүй. Хууль бусаар хэрэг хүлээлгэлээ” гэсэн. Харин Б.Булган буруутгагдсан хүмүүсийг хараагүй” гэж хэлж байгаа. Хэрэг хүлээлгэхдээ хууль зөрчсөн үү гэдэг асуудлаар олон эргэлзээ байгаа. Хэрвээ хүний эрх, хууль зөрчөөгүй нь тогтоогдвол С.Зориг агсны хэргийг дахин нягтлах ажил дуусна. Хэрвээ эсрэгээрээ байвал хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна. Нээлэн л ноцтой зүйл болох болов уу. Хуулийн дагуу УИХ-аас албан ёсны бүтэц орсноор тодорхойгүй зүйлүүд тодорхой болно. А.Содномдаржаагийн хэлж буйгаар ноцтой зүйлүүд их бий. 

Эх сурвалж: medee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 10 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 18 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2 цаг 18 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2 цаг 20 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2 цаг 23 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 29 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 30 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 34 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 37 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 40 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 41 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 44 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 47 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 48 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 49 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 22 цаг 2 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 22 цаг 6 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 22 цаг 18 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 22 цаг 18 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top