x

"Centеrra Gold" Монголыг орхив

"Centеrra Gold" компани Монгол дахь бизнесээ бусдад худалдсан тухайгаа өнгөрөгч баасан гаригт албан ёсоор мэдээлсэн. Тэд Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсан гэв. 

"Centеrra Gold" компани Гацууртын алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар тэмцсэн "Ноён уулаа аврах хөдөлгөөн" ТББ-тай гурван жил гаруй хугацаанд шүүхдэлцэж, 30 гаруй удаагийн шүүх хурал болсны эцэст тус компани Монголын уул уурхайгаас гарч байна. 

Албан бус мэдээллээр OZD ASIA PTE-ийн Монгол дахь захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэх монгол залуу ажиллаж байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Улаанбаатар хотын банканд нэг хэсэг ажиллаж байсан гэх. Э.Дөлгөөн нь Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай. 

OZD ASIA нь Австралид төвтэй OZD Capital-ийн охин компани бөгөөд хөрөнгө оруулагчид нь Австрали, Сингапурын иргэд юм байна. Тус компани "Centerra Gold"-ийн охин компани болох "Centerra Netherlands"-ийн бүх хувьцаа, компанитай холбоотой өр авлагыг ч мөн худалдан авчээ.

Энэ тухай "Centerra Gold" компанийн гүйцэтгэх захирал Скотт Перри "Монгол дахь бизнесээ зарсан нь бидэнд Турк, Канадын төсөлдөө голчлон анхаарах боломж олгож байна" хэмээн мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 13 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 21 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2 цаг 21 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2 цаг 23 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2 цаг 26 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 32 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 33 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 37 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 40 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 43 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 44 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 47 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 50 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 51 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 52 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 22 цаг 5 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 22 цаг 9 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 22 цаг 21 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 22 цаг 21 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top