x

Зөвлөлдөх ардчиллын судалгааны Азийн хүрээлэн байгуулахаар боллоо

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Бага хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан тушаалтан болон гадаадын зочин илтгэгч оролцлоо.

“Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаанаас гадна “Зөвлөлдөх ардчилал ба мэдээлэл харилцааны технологи” гэсэн салбар хуралдаан болов. Хурлаар 15 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд АНУ, Япон, БНСУ, БНХАУ-ын төлөөлөгчид тухайлсан сэдвээр илтгэл тавилаа.  

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар бага хурал амжилттай болж өндөрлөж байгааг тэмдэглэлээ. Тэрээр “МУИС, Удирдлагын академи хамтран Зөвлөлдөх ардчиллын судалгааны ”Азийн хүрээлэн байгуулахаар болсон нь энэ хурлын нэг үр дүн. Ард түмнээсээ сонгогддог төр иргэдээ сонсдог, тэдэнтэйгээ зөвлөлддөг байх учиртай. Хуралд оролцсон аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар төсвөө төлөвлөхдөө иргэдтэйгээ зөвлөлддөг байх чиглэлээр гадаад, дотоодын туршлагыг судаллаа. Орон нутагт зөвлөлдөх ардчиллыг ашиглах бүрэн боломжтой. Аливаа асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх нь зөвлөлдөх ардчиллын зарчим. Зөвлөлдөж шийдвэр гаргадаг улс орон хөгжинө ” гэж хэлэв.

 “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2 цаг 9 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2 цаг 12 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2 цаг 15 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 21 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 22 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 25 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 29 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 31 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 33 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 36 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 38 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 39 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 41 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 21 цаг 54 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 21 цаг 57 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 22 цаг 10 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 22 цаг 10 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top