x

Шадар сайд Ө.Энхтүвшин БН Тажикистан улсад ажиллаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 17 дугаар хуралдаанд оролцож байна. 

Тэрээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр уулзав. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэв.

Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа Шадар сайд цохон тэмдэглэв. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазивтай уулзлаа. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглэв.

Хоёр орны найрсаг харилцааг боломжит бүх салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын хугацаанд хийх,  Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Киргизийн дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбар болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай уулзлаа. Харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Астана хотноо болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

 

 

 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлж, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газар туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ.  Талууд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах зэргийг харилцан ярилцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2 цаг 9 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2 цаг 12 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2 цаг 15 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 21 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 22 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 25 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 28 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 31 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 32 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 35 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 38 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 39 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 40 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 21 цаг 53 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 21 цаг 57 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 22 цаг 9 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 22 цаг 10 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top