x

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна.

Бага хуралд  эрдэм шинжилгээний байгууллага,  их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцоно.

Тус хуралд Америк, Эстони, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Австрали зэрэг улсаас эрдэмтэн, судлаачид оролцоно.

Уг хурал “Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг болон “Зөвлөлдөх ардчилал ба Мэдээлэл харилцааны технологи” салбар хуралдаантай.

Хурлаар нийт 15 илтгэл хэлэлцүүлнэ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин Зөвлөлдөх санал асуулга, олон улсын туршлага, мэдүүлгүүдийг үнэлэх шалгуурын талаар илтгэнэ.

Зөвлөлдөх санал асуулгыг Азийн орнуудад хэрэглэж буй талаар туршлага, ололт, сургамжийг танилцуулна. Тухайлбал, Япон Улсын Кэйо Их сургуулийн Хүндэт профессор Ясунори Соне "Бодлого боловсруулах үйл явц дахь зөвлөлдөх санал асуулга: Японы туршлага", БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Хан Кюү Сүп "Өмнөд Солонгосын Шин Кори 5 ба 6 олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн чанар", БНХАУ-ын эрдэмтэн "Авторитар дэглэмд Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх нь" зэрэг зэрэг илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ.

Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан байна.

-2015 онд "Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо",

-2017 онд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал"

-2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан.

Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагад зөвлөлдөх ардчиллыг ашиглах бүрэн боломжтой юм. Тус хурал нь “Орон нутгийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын механизмаар хэрэгжүүлэх нь” загвар сургалт зохион байгуулна. Энэхүү хуралд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцож төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг ач холбогдлын дагуу эрэмбэлэхэд иргэдийн саналыг зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглан хэрхэн тусгах талаар гадаад, дотоодын туршлагыг судлах  юм. Энэ хүрээнд оролцогчид Орхон аймгийн Жаргалант сумыг загвар сургалтын жишээ болгон тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэх 3 асуудлыг эрэмбэлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 1 цаг 53 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 1 цаг 55 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 1 цаг 59 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 4 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 6 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 9 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 12 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 15 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 16 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 19 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 22 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 23 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 24 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 21 цаг 37 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 21 цаг 41 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 21 цаг 53 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 21 цаг 54 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 21 цаг 54 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 21 цаг 58 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top