x

АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарт илгээсэн Ерөнхий сайдын захидлыг гардуулж өгөв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглэв.

Монгол Улс нь АНУ-ыг чухал гуравдагч хөрш, дотны анд гэж үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж, тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Шадар сайд Ө.Энхтүвшинтэй санал нэг байгаагаа АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи хэллээ.

Тэрбээр Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн эхний Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ хоёрдахийг нь хэрэгжүүлэх тодорхой шалгуурыг давж гэрээ байгуулсанд баяр хүргэв. Мөн Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа сайжруулан, эдийн засгаа өсгөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт Монгол Улсын Ерөнхий сайдын илгээсэн талархлын захидлыг Шадар сайд гардуулж өглөө.

Уулзалтын үеэр талууд хууль тогтоох болон төрийн бусад байгууллага болон иргэд хоорондын харилцаа, энхийг дэмжих ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 8 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2 цаг 7 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2 цаг 10 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2 цаг 13 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2 цаг 20 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2 цаг 23 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 27 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 2 цаг 29 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 2 цаг 31 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 2 цаг 34 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 2 цаг 36 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 2 цаг 37 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 2 цаг 39 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 21 цаг 52 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 21 цаг 55 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 22 цаг 8 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 22 цаг 8 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 22 цаг 9 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top