x

76 жижиг тойргийн гайг татвар төлөгчид үүрч эхэллээ

2019 оны төсвийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ. Төсвийн хуультай хамт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан тул төсвийн хэлэлцүүлэг ирэх баасан гаригт үргэлжлэхээр болов. УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэсэн юм.

Засгийн газар 2019 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого есөн их наяд 676,5 тэрбум төгрөг, зарлага 11 их наяд 589,8 тэрбум төгрөг буюу 1,9 их наядын алдагдалтай төсөв оруулж ирсэн байна. 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёр их наяд 546,8 тэрбум төгрөгөөр, үүнээс нэг их наяд 217 тэрбум 580 сая төгрөгийг 2019 онд санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас хоёр тэрбумыг нь Хэнтийн Биндэр суманд “Их Монгол Улс-Эзэнт гүрний цогцолбор”-ын барилга барихад, дахиад хоёр тэрбумыг Батноров суманд “Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор”-ын барилгад төсөвлөсөн байх жишээтэй.

Сангийн сайдын багцад 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьснаас Ховд аймгийн Жаргалант сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 80 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөснөөс дөрвөн тэрбум 300 орчим саяыг “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн контор” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг) барихад,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад 48 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөсний 3,2 тэрбумыг Сайншандад “Хөгжлийн бэрхшэлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн барилгад,  Дорнод аймгийн Хэрлэн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн төв”-ийн барилгад дөрвөн тэрбумыг, Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгад 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй.

БСШУС-ын сайдын багцад хамгийн их буюу 925 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөснөөс 681 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн барилга барихад. Нийслэлт болон 21 аймагт 310 байршилд сургуул цэцэрлэгийн барилга шинээр эхлүүлж, нэг сургууль цэцэрлэг барихад дунджаар хоёр тэрбум төгрөг тавьсан байна. Хүн ам бага оршин суудаг алслагдсан сумд руугаа төсвийн хөрөнгө оруулалт чирсэн хэвээр. Харин гурван ээлжээр хичээллэж байгаа нийслэлийн сургуулиуд ирэх жилүүдэд энэ хэвээрээ л үлдэх юм байна. Тэгсэн хэрнээ 23 суманд соёлын төв барихад 60,5 тэрбум төгрөг тавьсан байх жишээтэй. Үүнээс гадна бараг аймаг болгонд Хөгжимт драмын театрын барилга шинээр барьж өгөх юм байна.

ЗГХЭГ-ын даргын багцад 47 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас долоон тэрбумаар нь долоон суманд ЗДТГ-ын барилга барих нь. Дарга нар нь шинэ ордонд тухлах гэж байгаа сумдын хоёр нь Баянхонгор аймгийнх. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал суманд Захирагчийн албаны барилга барихад нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн нь ЗДТГ-ын барилгаас тусдаа бололтой.

Гэхмэтчилэн төсвийн хөрөнгө оруулалтыг 330 сумддаа тараадаг хуучин зуршил эргээд ирлээ. Жилийн жилд төсвөө хамгийн их алдагдалтай байхаар баталдгийн жинхэнэ шалтгаан энэ. Сонгуулийн хуулиа өөрчилж, 76 жижиг тойрогтой болсны гай гамшгийг татвар төлөгчид үүрч эхэллээ.

2018 онд нүүрснээс 2.2 их наяд, алтнаас 1.8 их наяд төгрөгийн орлого олсон, дээрээс нь татварын орлого давж биелж байгаа. Ирэх онд ч мөн тийм байна. Гэтэл төсвөөс тэжээгддэг, урсгал зардал шаарддаг барилга байшингуудаа л нэмээд байгаа болохоос баялаг бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөг алга. Уул уурхайн сайдын багцад хоёрхон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь “Зэсийн баяжмалийн үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулах” зардал гэнэ. Тийм байж “Уул уурхайн салбар Монголыг авч явна. Үйлдвэржилтийг дэмжинэ” гэж ярихын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (64.119.26.106)
    Төсөвөө иймэрхшүү зүйлд зарцуулахаар яаж хөгжих вэ дээ. Тендер нэрээр хулгай хийгээд дуусна
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 0 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2 цаг 8 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 4 цаг 8 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 4 цаг 10 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 4 цаг 14 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 4 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 4 цаг 21 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 4 цаг 24 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 27 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 30 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 31 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 34 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 37 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 38 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 39 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 52 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 56 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ Өчигдөр 15 цаг 12 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ Өчигдөр 15 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... NEPKO:Гайхамшигт бодисууд Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top