x

У.Хүрэлсүх: Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав.

Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа танилцуулжээ.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчид, тариаланчид ойлголцож, бие биенээ харилцан дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсныг тэд хэлж байлаа.

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан.

Энэ хүрээнд Засгийн газраас энэ оны тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан. 10 гаруй жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан энэ  асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байлаа.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо. Салбарын яам түүхт ой угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 367 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 343 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 70 орчим мянган га-д тосны ургамал, 39 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.10.162)
    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Түмэн бут ХХК-нд бас очсон. Энд дутуу бичсэн бна. Тайлбараа гүйцэд зөв бичээч дээ.
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 6 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 18 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2 цаг 26 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 4 цаг 26 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 4 цаг 28 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 4 цаг 32 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 4 цаг 37 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 4 цаг 39 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 4 цаг 42 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 45 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 48 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 49 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 52 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 55 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 56 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 57 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна Өчигдөр 15 цаг 27 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана Өчигдөр 15 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top