x

У.Хүрэлсүх: Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлж, багш нараа дэмжих ёстой

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш, эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт тань амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их үйлсийн түүчээ энэ цагийн эрхэм хүндтэй хүмүүс бол Монголын багш нар юм.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Улс эх орны хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой иргэд билээ. Энэ ч утгаараа эрдмийн их өргөөний эзэд, буяны ундарга болсон багш нарын баяр бол нийт ард түмний баяр юм.

Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх, багш нараа дэмжих, боловсролын салбараа шинэчлэх нь зайлшгүй. Боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа хэдий ч цаашид олон асуудлыг шийдвэрлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад багшийн хөгжлийг дэмжих нь амин чухал асуудал гэж Засгийн газар үздэг. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар эдийн засгийн боломж нөхцөлдөө тааруулан хүчин чармайлт гарган ажиллаж байна. Түүнчлэн, сургалтын орчныг сайжруулах, анги дүүргэлтийг багасгах, хичээлийн ээлжийг цөөрүүлэх, суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудалд ч анхаарах шаардлага байсаар байна. 

Багш хүн бол хүүхэд, залуучуудтай, тэдний оюун ухаантай ажилладаг давтагдашгүй онцлогтой мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа багш хүн улс орныхоо ирээдүйг жолоодох иргэдийг бэлтгэдэг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн манлайлагчид билээ.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс бол та нар минь юм. 

Мянга мянган шавь нарынхаа буянаар хөгжил дэвшлийг бүтээгч нь та нар минь юм. 

Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Номын цагаан буян түгэн дэлгэрэг!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Наранцэцэг (64.119.24.135)
    Сайдын санаа зөв боловч арга нь буруу байна.Цалинг үе шаттайгаар нэмэх гэсээр байтал цаг хугацаа яваад байна.Боловсрол улам дампуураад байна.Өөөрсдийнхөө тансаглалыг багасгаад, ядаж утасныхаа нэгж, машиныхаа бензинийг төсвөөс төлүүлдэгээ болиод, яамдын дэд сайд, газрын дарга гэх мэт шал дэмий илүү орон тоонуудаа болиулаад, хувийн сургуулиудад төрөөс өгдөг хувьсах зардлаа хасаад багш нарын цалинг дор хаяж 1,5 сая болгочихвол чанартай багш нар аяндаа гарч ирээд чанаргүй багш нар аяндаа түрэгдээд гарна.Ингэснээр боловсролын чанар дээшилж ирээдүйн улс орныг удирдаж явах хүмүүс одооноос бэлтгэгдэж эхэлнэ.Багшийн цалин одооных шиг 500,0 хэвээрээ удаан үргэлжилбэл монгол хэзээ ч хөгжихгүй ээ ерөнхий сайдаа!!!
    2018 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.14)
    Багш нар ч Төрийн албан хаагчид адилхан цалин авах ёстой учир та бүхний цалинг танах ёстой бусуу???!!!!
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ саяхан Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна саяхан Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 12 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2 цаг 20 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 4 цаг 20 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 4 цаг 22 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 4 цаг 25 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 4 цаг 31 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 4 цаг 33 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 4 цаг 36 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 39 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 42 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 43 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 46 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 49 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 50 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 51 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна Өчигдөр 15 цаг 27 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана Өчигдөр 15 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top